Шагнал гардуулах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Шагнал гардуулах ёслол боллоо

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж олон жил үр бүтээлтэй ажилласан  хүмүүсийг Монгол улсын одон, медалиар шагнасан байна. Уг шагналыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр гардуулсан юм. Монгол Улсын гавъяат багшаар МУИС-ийн цөмийн судалгааны төвийн багш Б.Далхсүрэн, ШУТИС-ийн багш М.Дэлгэрсүрэн, Хөгжим бүжгийн коллежийн багш Ё.Батбаяр, Шинэ Монгол сургуулийн сургалтын менежер Ш.Адилбиш нар шагнуулсан байна. Харин Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ХААИС-ийн багш н.Бүүвэйбаатар шагнуулсан бол Алтан гадас одонгоор ХААИС-ийн багш Г.Батбаяр, Оюунлаг дунд сургуулийн багш Д.Мядаг, ХҮДС-ийн багш Д.Оюунцэцэг, Их шавийн дээд сургуулийн багш Ч.Сүхбаатар, СХД-ийн Гэгээрэл хөгжлийн төвийн багш А.Тийтаа, Улаанбаатар ДС-ийн багш А.Хандмаа, нийслэлийн 88-р сургуулийн багш Ч.Эрдэнэцэцэг нар шагнуулжээ.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалаар СХД-ийн 105-р сургуулийн багш Г.Лхагваа болон Налайх дүүргийн Чандмань цогцолборын багш  Ү.Төмөрхүү нар тус тус шагнуулсан байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж