Марио Матт “Дэлхийн цом”-ын анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Марио Матт “Дэлхийн цом”-ын анхны түрүүгээ авлаа

Уулын цанын дэлхийн цомын тэмцээний слалом төрлийн ээлжит гараа Болгарын Банско цанын баазад зохиогдсон байна. Энэ гараанд тэмцээний лидерүүд тун хангалтгүй оролцсон байна. Хоёр жилийн өмнөөс эхлээд зохиогдож эхэлсэн Болгарын слалом гараанд Хорватын шилдэг тамирчин Ивица Костелич эхний буултандаа алдаа гаргаж, оноо авч чадаагүйгээс үзэгчдийн таавар будилсан гэхэд болно. Уг нь түүний хувьд энэ гарааны өмнөх байдлаар тэмцээнийг оноогоор тэргүүж байсан юм. Энэ нь мэдээж түүний араас нэхэж явсан тамирчдад тун сайхан боломж болсон ч ашиглаж чадсан тамирчин ховор байлаа. Харин дэлхийн хошой аварга, Австрийн тамирчин  Марио Матт Болгарт тун амжилттай уралджээ. Тэрбээр хоёр гарааны нийлбэрээр нэг минут, 50 секунд, 35 долийн амжилтаар гарааны ялагчаар тодорсон байна. Түүний эхний буултаараа үзүүлсэн 54 секунд, 21 долийн амжилт нь ням гаригийн хамгийн хурдан цаг болсон юм. Харин удаахь байрт түүний нутаг нэгт Рейнфред Хербст, Францын тамирчин Жан-Батист Грэнж нар орсон байна. Франц эрийн хувьд тэмцээнд түрүүлбэл нийлбэр оноогоор тэргүүлж эхлэх байсан ч ийнхүү  Австри залуусыг урдаа гаргаснаар нийлбэр оноогоор хоёрдугаар байрт бичигдсэн  хэвээр үлджээ. Харин нийлбэр оноогоор Хорватын тамирчин Ивица Костелич тэргүүлсэн хэвээр байна. Энэ төрлийн дараагийн гараа ирэх ням гаригт үргэлжлэн явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж