Павло Тимошенко “Дэлхийн цом”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Павло Тимошенко “Дэлхийн цом”-д түрүүллээ

Пентатлон буюу спортын таван төрөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Ранхо Мираж цогцолборт боллоо. Пентатлон нь усанд сэлэлт, буудлага, гүйлт, туялзуур сэлэм зэрэг спортын таван төрлөөр өрсөлдөж, нийлбэр оноогоор ялагчаа тодруулдаг билээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд  чансаагаараа эхний 200-д багтсан тамирчид оролцсон юм. Гурва хоногийн туршид үргэлжилсэн “Дэлхийн цом”-ын тэмцээний ялагчаар Украйны залуу тамирчин Павло Тимошенко тодорч, шуугиан тарьжээ. Эхний гурван төрлийн дараах байдлаар гуравдугаар байрт явж байсан Тимошенко буудлага болон гүйлтийн тэмцээнд шилдэг нь байснаар 5740 оноо цуглуулж, “Дэлхийн цом”-ын тэмцээнд анх удаагаа түрүүлж чадсан юм. Харин удаахь байрт Унгарын тамирчин Адам Мароси, Беларусийн Михайл Хаяановски нар орсон байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Францын Амели Казе 5284 оноогоор бүх тамирчдыг  тэргүүлсэн бол Английн Мари Спенс,  Германы Лена Шоненорн нар удаахь байруудад шалгарчээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж