Артту Пилайнен дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Артту Пилайнен дэлхийн аварга боллоо

Extreme спортын шинэхэн төрөл болох мөсөн замын уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо болж өндөрлөлөө. Extreme спортын тамирчид анх 2001 оноос эхлэн бартаатай мөсөн зам дээр тэшүүрээр уралдаж эхэлсэн хэдий ч энэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хожуу явагдаж эхэлсэн байна. Тун эрсдэл ихтэй энэ спортоор анхандаа хоккейн тамирчид голчлон уралддаг байсан ч хэдхэн жилийн дотор зөвхөн энэ төрлөөр хичээллэдэг залуучууд олноор бий болсноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эхэлжээ. Москва хотын Коломенское паркт хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж, өндөрлөсөн юм. Зохион байгуулагч орноос гадна Финлянд, Канад, Швейцарь зэрэг Европ тивийн тамирчид голчлон оролцсон тус тэмцээнд нийт 76 тамирчин нэрээ бүртгүүлснээс урьдчилсан гараагаар 64-ийг нь шалгаруулж, тэмцээнд оролцуулсан байна. Таван үе шаттайгаар зохиогдсон тэмцээний финалын гараанд Финляндын Артту Пилайнен, Канадын Кайл Кроххал, Швейцарийн Килиан Браун, Германы Фабиан Мэлс нар шалгарчээ. Ингээд 350 метрийн урттай мөсөн замаар уралдсан тамирчдаас Пилайнен хамгийн түрүүнд барианд орсноор дэлхийн аварга болсон байна. Харин Канадын Кайл Кроххал, Швейцарийн Килиан Браун нарын түүний араас бариалж, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж