Intel McAfee-г худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Intel McAfee-г худалдан авлаа

Intel компани интернэтийн хамгаалалтын програм үйлдвэрлэгч McAfee-г худалдан авчээ.

Бичил процессор үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Intel-ийн мэдэгдэлд “Intel болон McAfee нэгдсэнээр тэрбум тэрбум шинэ интернэт холбоотой хэрэгслүүдийн ялангуяа ширээний компьютер, хөдөлгөөнт болон утасгүй хэрэгсэл, телевизор, автомашин, эмнэлгийн багаж төхөөрөмж болон ATM машин зэрэг хэрэгслүүдийн аюулгуй, найдвартай байдлыг хангах шинэ гарцыг хайж олох болно. Хаа сайгүй кибер халдлагууд газар авахын хэрээр өргөн дэлгэрсэн өнөөдрийн онлайн ертөнц биднээс програм хангамж, техник хангамж, үйлчилгээний цогц хамгаалах арга замыг шаардаж байна.” гэжээ.

Intel компани өнгөрсөн жил McAfee-г худалдан авах санал тавьж байсан ч, зайлшгүй дагаж мөрдөх дүрэм журам бусад олон саад бэрхшээлийг давж гэтэлсний дүнд ийнхүү албан ёсоор McAfee-г эзэмших эрхтэй болсноо зарлажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж