Ц.Шинэбаяр Ерөнхий шүүгчид ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Ерөнхий шүүгчид ханджээ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Улсын дээд шүүхийн  Ерөнхий шүүгч Ц.Зоригд хандан  өнөөдөр хүсэлт  хүргүүллээ. Тэрбээр өнөөгийн нөхцөлд “Улс төрийн намыг бүртгэх журмын тухай хууль” байхгүйтэй холбогдуулан, улс төрийн зорилгоор Улсын дээд шүүхийн тогтоолыг өөрийн үзэмжээр тайлбарлах, мөн тухайн тогтоолыг эс зөвшөөрсөн намын гишүүдийн зүгээс дээд шатанд гомдол гаргах боломж өнөөгийн нөхцөлд тодорхой бус байгаа зэргээс шалтгаалан танийг  Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс албан ёсны хариу гаргаж өгөхийг хүсэж байгаа болно” гэжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь  заалтанд “ энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байна. Уг заалттай холбогдуулан одоогийн мөрдөгдөж буй ямар хуулийн, ямар заалтыг баримтлан, ямар журмаар Улсын дээд шүүхийн хуралдаанд гомдлыг хэний зүгээс  гаргах боломжтой эсэх, Дээд шүүхийн хуралдаанд тогтоолыг эс зөвшөөрсөн гомдол гаргаж буй тохиолдолд уг гомдлын эцсийн шийдвэр гарах хүртэл өмнөх  тогтоолын хүчин төгөлдөр байдлыг түр түтгэлзүүлэх боломжтой эсэх, уг тогтоолтой холбоотой аливаа гомдлыг шийдвэрлэх ердийн болон онцгой  хугацааг ямар хуулийг баримтлан ямар хугацаанд шийдвэрлэх боломжтой эсэх талаар Дээд шүүхийн албан ёсны байр суурийг тодорхойлон УИХ-ын гишүүн миний нэр дээр  хариу ирүүлэхийг хүсье гэсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж