“Эх орон шударга ёс” хөдөлгөөн байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Эх орон шударга ёс” хөдөлгөөн байгуулагдлаа

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын толгойлсон МАХН улс төрийн жижиг намуудтай цаашид хамтарч ажиллах “Эх орон шударга ёс” хөдөлгөөн байгуулж хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд өнөөгийн байдлаар ҮШН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам, МУНН зэрэг дөрвөн нам нэгдээд байгаа юм. Эдгээр намууд нь хамтран ажиллахдаа цаашид нам тус бүр үзэл баримтлал тус тусын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж. Эдгээр намууд хамтрах болсноо  улс төрд үүсээд байгаа шударга бус асуудалтай санал нэгдэж тэмцэх болно гэсэн юм. Уг хөдөлгөөнд өнөөдөр дөрвөн нам нэгдэж байгаа боловч цаашид жижиг намууд болон иргэний хөдөлгөөнүүд нэмэгдэж орох гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж