Хөрөнгө орлогын мэдүүлгийн дүн гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлгийн дүн гараагүй байна

Төрийн албан хаагчдын хөрөнгө
орлогын мэдүүлэг энэ сарын 15-наас дуусгавар болсон. Энэ жил улсын
хэмжээнд  54 мянга гаруй алба хаагч
хөрөнгөө мэдүүлэх урьдчилсан тооцоо гарсан юм. Гэвч одоогийн байдлаар хэдэн хүн
хөрөнгөө мэдүүлсэн талаар нэгдсэн дүн гараагүй байна. Аймаг орон нутгийн төрийн
алба хаагчид тухайн төрийн байгуулллагын эрх бүхий албан тушаалтнаар /ЭБАТ/
дамжуулан хөрөнгөө мэдүүлсэн бөгөөд АТГ-т нэгтгэж байгаа аж. Энэ долоо хоногийн
сүүлээр нэгдсэн дүн мэдээ  гарах аж.
Харин Авлигатай тэмцэх газар хөрөнгөө шууд мэдүүлэх ёстой  төрийн өндөр албан тушаалтнууд бүгд хөрөнгөө
мэдүүлжээ. Ерөнхийлөгчөөс эхлээд Нийслэлийн засаг дарга хүртэлх 256 албан
тушаалтны хөрөнгөө мэдүүлсэн байдал нь ирэх тавдугаар сард олон нийтэд ил тод
болох юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж