Ч.Ганхуяг “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” болов

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” болов

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулсан, ялангуяа банкны салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг “Банк санхүүгийн байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна. Шагналыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өчигдөр гардуулан өгчээ. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нь 1992 онд Хөрөнгийн биржээс ажил амьдралынхаа гарааг эхэлж байжээ. Харин 1997 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэнээс хойш банкны салбарт тасралтгүй ажиллаж ирсэн банкир аж.  Тэрбээр КИДАН ХЗХ, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ, Монголын Ипотекийн Корпораци (МИК) зэрэг санхүүгийн байгууллагуудын үүсгэн байгуулагч бөгөөд улмаар Монголын банк санхүүгийн тэргүүлэх байгуулагын нэг болох “ХАС” банкыг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж