
МАН-ын 90 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр Их жанжин Д.Сүхбатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор үргэлжилсэн. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүх, ХЗДХ сайд Ц.Нямдорж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон Д.Сүхбаатар жанжны ач хүү Г.Алтансүх, УИХ дахь МАН-ын зарим гишүд оролцсон. Цэцэг өргөх ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ Монгол Улсад агуаа их хувьсгал хийж Монгол Улсыг тусгаар тогтноход үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан Д.Сүхбаатарын хөшөөг эх орончдын өдөр нээж байгаадаа баяртай байна. Хөшөө үг хэлэхгүй, үүнийг далимдуулан зарим нэг хүмүүс сүүлийн үед Хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын нэр хүндийг гутаан доромжлох үйл ажиллагаа явуулж байгаа нь байж болошгүй зүйл гэсэн юм. Үүний дараагаар Төрийн ордны өмнө байх Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж Сүхбаатарын талбайд цугларсан иргэдтэй Ерөнхий сайд С.Батболд уулзсан юм.
Б.Сүх