“Лондон-2012”-ын сэргээшийн шинжилгээг чангатгана

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын сэргээшийн шинжилгээг чангатгана

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох тамирчдыг нарийн нягт сэргээшийн шинжилгээнд хамруулах талаар зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр олимпийн наадмаас хойш хоёр долоо хоногийн дараа болох сэргээшийн шинжилгээнд олимпийн тамирчдаас 5000 цусны болон шээсний шинжилгээ, харин паралимпийн тамирчдаас 1200 шинжилгээний дээж авах гэнэ. Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Жизель Дейвисийн хэлснээр Бээжингийн олимпийн наадмын үеэр тамирчдаас нийт 3667 шинжилгээний дээж авсан байна.
Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны спортын үйл ажиллагаа хариуцсан захирал Дебби Жеванс “Лондонгийн олимпийн үеэр сэргээшийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хатуу анхааруулахыг хүсч байна” гэсэн бөгөөд зохион байгуулах хорооныхон өөрсдөө шинжилгээний лаборатори байгуулж, WADA буюу дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас албан ёсны магадлан итгэмлэх авах талаар мөн ярьжээ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж