Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

iPad-ийн үнэ хямдарлаа

T-Mobile болон Orange онлайн худалдааны сүлжээнүүд дээрх iPad-ийн үнэ хямдарсан нь iPad 2 удахгүй худалдаанд гарах болсны дохио болж байна. Өмнө нь Orange дээр iPad-ийг 199 фунт стерлингээр худалдаалж байсан. Харин одоо Orange болон T-Mobile дээр iPad-ийг ердөө 99 фунт стерлингээр худалдаалж байна.

Тиймээс одоо “Apple-ийг хэзээ iPad 2-оо гаргах вэ?” гэдэг л сонирхолтой асуулт болж үлдлээ. Английн алдарт дуучин, ая зохиогч Elton John-ийн хэлснээр “Би ирэх дөрөвдүгээр сар гэхэд өөрийн iPad 2-ийг авчихсан байна” хэмээн хувийн зүгээс таамаглал дэвшүүлжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж