Эхийн сүүн мөхөөлдөс алдаршиж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Эхийн сүүн мөхөөлдөс алдаршиж байна

Эхийн сүүгээр хийсэн мөхөөлдөс Лондон хотын Govent Garden дүүрэгт олны дунд жинхэнэ шуугиан дэгдээж эхэлсэн байна. Хөхүүл эхийн сүүгээр хийсэн “Baby gaga” нэртэй энэхүү мөхөөлдөс хэдийгээр ширхэг нь 16.5 еврогийн чамгүй өндөр үнэтэй боловч борлуулалт маш сайн байгаа ажээ.

Мөхөөлдсийн дэлгүүр интернетэд зарлал тавьж, мөхөөлдөс хийхэд зориулан сүүгээ худалдахыг эхчүүдээс хүссэн байна.

BBC агентлагийн мэдээлснээр “мөхөөлдөс хийхэд зориулан сүүгээ худалдахыг ямар ч муу зүйл биш харин ч мөнгө олох нэгэн боломж олдож байгаа хэрэг” хэмээсэн байна.

Эхийн сүүгээр хийсэн мөхөөлдөс нь лимон, ванилийн амттай бөгөөд хүний эрүүл мэндэд ач тустай “цэвэр биологийн” бүтээгдэхүүн болохыг тодорхойлсон байна.

Бүтээгдэхүүнийг санаачлан үйлдвэрлэгч зарим хүмүүс  дургүйцэж, эсэргүүцэхээс нэг их санаа зовохгүй байгаа бөгөөд “Энэ бүтээгдэхүүн манай үр хүүхдүүд, ер нь бүх хүмүүст чухал сайн юм” шүү дээ гэж ярьж буй аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж