“Queen” хамтлагийн 40 жилийн түүхийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Queen” хамтлагийн 40 жилийн түүхийг дэлгэлээ

Их Британийн “Queen” рок хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Лондонгийн “Brick Lane” гудамжны “Old Truman Brewery”-д нээгдлээ. “Stormtroopers in Stilettos” хэмээх эл үзэсгэлэнгийн нээлтэд тус хамтлагийн гитарчин Брайн Мэй оролцсон байна.

Энэхүү үзэсгэлэнд тус хамтлагийн түүхийг өгүүлсэн олон ховор үзмэрийг дэлгэснээс гадна урьд өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, тэдний дуугаа зохиож байгаа үедээ харилцан ярьж байсан ховор аудио бичлэг зэрэг зүйлс багтсан байна. Мөн үзэсгэлэнгийн танхимд тус хамтлагийнхан дуугаа бичүүлдэг байсан студийн төхөөрөмж, дуу, клип, Фредди Меркури болон хамтлагийн гишүүдийн тоглолтын хувцас, гэрэл зургууд, захидал, бөмбөр, дизайнер  Zandra Rhodes урласан Brian May’s буюу алдарт өдтэй малгайг хүртэл дэлгэн тавьсан байна.

Эл үзэсгэлэнг энэ сарын 12 хүртэл нийтэд үнэ төлбөргүй дэлгэж үзүүлэх ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж