Лидерүүдын тулаанд Мариа Риш ялав

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Лидерүүдын тулаанд Мариа Риш ялав

Уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний хамгийн сонирхолтой үргэлжилж байгаа нь эмэгтэйчүүдийн Super-G төрөл гэхэд болно. Швед улсад үргэлжилсэн ээлжит гараанд тэмцээнийг ерөнхий дүнгээр тэргүүлэгчид эхний байрны төлөө өрсөлдсөн байна. Тэмцээнийг тэргүүлагч Линдсей Вонн эхний буултаараа нийт тамирчдыг тэргүүлж байсан ч Мариа Риш түүнд бууж өгсөнгүй. Эхний буултын дараачаар Германы Риш нийт тамирчдыг тэргүүлж эхэлсэн бөгөөд Линдсей Вонн, Австрийн тамирчин Николь Хосп нар удаахь байруудад бичигдэж эхэлсэн байна. Эдгээр тамирчдын үзүүлэлт хамгийн ихдээ л хоёр долийн зөрүүтэй байсан нь шийдвэрлэх гарааг улам сонирхолтой болгосон юм. Ингээд сүүлийн буултад Мариа Риш илүү байснаар гурван жил хүлээсэн түрүүгээ авчээ. Учир нь “Дэлхийн цом”-ын тэмцээний Шведийн гараанд тэрбээр хамгийн сүүлд гурван жилийн өмнө л шагналын тавцанд зогсч байсан байна.

Шведийн гарааны дараах байдлаар Super-G төрлийг нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Линдсей Вонн 460 оноотой тэргүүлж байгаа бол гарааны тэргүүн Мариа Риш 326, Швейцарийн Лара Гут 250 оноотойгоор эхний байруудад бичигдэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж