Жанжны хөшөөнд цэцэг өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Жанжны хөшөөнд цэцэг өргөнө

МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МАН-ын дарга нар жанжин Д.Сүхбаатарын  хөшөөний нээлтийг сая хийлээ. Одоо Төрийн оронд МАН-ын ойн баярт зориулсан хүндэтгэлийн хурал үргэлжилж байна.
Мөн өнөөдөр 12.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд болон МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм.
Хөшөөнд цэцэг өргөх ёслолын дараагаар Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Сүхбаатарын талбайд цугларсан иргэдтэй чөлөөт уулзалт хийх юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж