“Дайчид” Мерфиг чөлөөт агент болголоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Дайчид” Мерфиг чөлөөт агент болголоо

“Голден Стейт Варриорс” баг солилцоогоор авсан довтлогч Трой Мерфитэй тохиролцоонд хүрч чадсанаар түүнийг чөлөөт агент болголоо. Нэгэнт багийнхаа бүрэлдэхүүнд багтаах хүсэлгүй байсан тус баг гэрээг нь худалдан аваад түүнийг ажилгүй нэгэн болгож байгаа нь энэ юм. Энэхүү үйлдлээ “Варриорс” даваа гаригт зарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт “Нью Жерси”-тэй тохиролцоонд хүрч, улмаар Брандан Райт, Дан Газурич нараар сольж авсан довтлогч Мерфи гэрээнийхээ сүүлчийн жилд тоглож байсан учраас “Варриорс”-т цалингийн ццэсээ суллах сайхан боломж гэж харагдсан. Гэвч Мерфи ажилгүй нэгэн биш харин ч бүр аварга авах багуудад нэмэлт хүч болон очих төлөвтэй байна. “Майами Хит”, “Бостон Селтикс”, “Орландо Мэжик”, “Даллас Маверикс” зэрэг багууд түүнийг сонирхож байгаа ч албан бус мэдээллээр бол Бостон, Майами гэсэн хоёр хотын аль нэгийг нь ирэх 48 цагийн дотор сонгох бололтой.

Мерфи 2001 оны драфтын 14 дэх сонголтоор түүнийг чөлөөт агент болгоод байгаа “Варриорс” багт ирж байжээ. Карьерынхаа турш тэрбээр “Голден Стейт Варриорс”, “Индиана Пейсерс”, “Нью Жерси Нэтс” гэсэн багуудад хүчин зүтгэж, 11,8 оноо, 8,5 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан юм. Түүнээс гадна хүчний довтлогчийн байрлалд тоглодог ч холын зайн шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэдэг давуу тал нь өдгөө NBA-д сонгодог байрлал болоод байгаа билээ. Ямартай ч “Майами Хит”, “Бостон Селтикс” гэсэн багуудын аль багт нь ч орсон тэрбээр аваргын бөгжтэй болох магадлал тун өндөртэй болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж