Apple iAd-ийн оролцооны үнийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Apple iAd-ийн оролцооны үнийг бууруулав

iPhone, iPod ба iPad үйлдвэрлэдэг Америкийн Apple корпораци iAd рекламын системийн ашиглалтын үнийг хамгийн багаар хоёр дахин бууруулсан байна.  PCMag порталд тэмдэглэснээр одоо реклам өгөгчид саяыг биш, 500 мянган ам.доллар төлөхөөр болжээ.

Apple үнийн төвшинг буулгаснаар iAd-д рекламын зардалдаа сая долларгүй дунд төвшний компаниудыг  татна гэж  тооцоолж байна. Apple өнгөрсөн жилийн эхээр iAd  системийг бий болгож буйгаа зарласан юм. Арван нэгдүгээр сард компани түүнийг зөвхөн АНУ-д ч биш, Европт дэлгэрүүлнэ гэсэн байв. Одоо iAd 60 брэндийн гэрээтэй байгаа гэнэ.

iAd системийг iPhone OS-ийн үйлдвлийн программд суулгасан бөгөөд  Apple нь iAd  дэх рекламаас 40 хувийг олох бөгөөд үлдсэн 60 хувийг нь рекламаа байрлуулсан компани авах юм.

iAd форматаар анхны рекламыг iPad таблетаар 2010 оны сүүлчээр харуулсан байв. Таблетийн эзэд “Хаан ширээ: өв залгамжлал” киноны 10 минутын рекламыг үзжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж