Харь гаригийн хөлгүүд ирж явна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Харь гаригийн хөлгүүд ирж явна

SETI систем Нарны аймгийн захад манай гаригийн зүг ирж яваа хэд хэдэн сансрын том биетүүдийг илэрүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.

Олон улсын SETI хөтөлбөрийн антеннууд харийн иргэншлэлийг сансрын орон зайд хайж байхдаа бидний ойлголтоор асар том хэмжээний төхөөрөмжүүдийн дэлхийг чиглэсэн  хөдөлгөөнийг илрүүлээд байна.

 Тэдний хаана яваа, хурд ба хэмжээний талаар мэдээлээгүй бөгөөд тэд ойролцоогоор 240 км-ийн урттай, өргөн нь 50-80 км гэнэ. Удалгүй Бархасвадийн тойрог замд орж ирэх бололтой.   SETI хөтөлбөрийн мэргэжилтнүүд эдгээр бүтээмжийг хиймэл гаралтай гээд  NASA  энэ талаар сайн мэдэж байгаа ч олон нийтэд хүргэх сонирхолгүй байна гэжээ. Америкийн Засгийн газар харийн сансрын хөлгүүд дэлхийн зүг ирж явааг мэдэж байгаа гэнэ. Pulsar портал мэдээлснээр эдгээр биетүүдийг sky-map.org сайтын тэнгэрийн зургаас харж болох бөгөөд үүний тулд доорхи тоонуудыг оруулж өгөх хэрэгтэй гэнэ: 19 25 12 -89 46 03-эхний том хөлөг, 16 19 35 -88 43 10-хоёр дахь том хөлөг, 02 26 39 -89 43 13-цагирагт биет.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж