Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Монгол Ардын намын 90 жилийн хүрээнд Төв аймгийн МАН, Биеийн тамир, спортын газартай хамтран 2011 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн хоёрдугаар сарын 26,27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 31 багийн 220 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Б.Батамьдрал ахлагчтай Соёмбо баг, хоёрдугаар байранд Г.Цэрэнпүрэв ахлагчтай нийгмийн даатгалын баг, гуравдугаар байранд Г.Зууннаст ахлагчтай 98 баг эзэллээ. Харин эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Г.Дэлгэржаргал ахлагчтай Баянчандмань сумын баг, удаах байранд Б.Мягмарцэцэг ахлагчтай Цээл сумын баг, Э.Ганчимэг ахлагчтай прокурорын багууд орлоо.

Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс Соёмбо багийн Д.Мөнхтөр, эмэгтэйчүүдээс Баянчандмань сумын Г.Дэлгэржаргал нар шалгарч медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж