Байнгын хороо МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцана

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Байнгын хороо МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн хяналт    шалгалтын тухай, Монгол улсын төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулиудын хэрэгжилттэй танилцах ажил өчигдөр эхэллээ.  Ажлын хэсэг МХЕГ болон НМХГ-ын 2010 онд хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын болон ажлын үр дүн, хяналт шалгалтын стандартын хэрэгжилт, ил тод байдал, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилттэй танилцана. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, иргэд, байгууллагаас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн байдалтай танилцаж,    асуудлыг Байнгын хороонд танилцуулна.    Ажлын хэсгийг УИХ-ын    гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Энхбат, Су.Батболд болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд ажиллаж байна.   

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж