Их жанжны хөшөө өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Их жанжны хөшөө өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны шинэчилсэн хөшөөний нээлт болно.  Нийслэлийн төв талбайд байрлах их жанжны хөшөөг өнгөрсөн оны есдүгээр сард шинэчлэн засварлахаар буулгасан. Таван сар мэргэжлийн баг ажилласан их жанжны хөшөөг Хятад улсад  хүрлээр цутгаж, засварласан. Харин  хөшөөний суурийг боржин чулуугаар хийж, орчныг  тохижуулах, тойрсон хашаа, гэрэлтүүлэг чимэглэлийг манай улсын мэргэжлийн баг хийжээ. Ямартай ч нийслэлчүүд өнөөдөр их жанжныхаа шинэчилсэн  хөшөөг харах нь ээ.
Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж