Дарсны шилээр шилэн эдлэл үйлдвэрлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Дарсны шилээр шилэн эдлэл үйлдвэрлэх боломжтой

Шилийг дахин боловсруулж, амьдралд хэрэгцээтэй эдлэлийг бүтээдэг Америкийн нэгэн үйлдвэрлэгч “Bottlehood” нэгэн шинэ санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ. Ууж дууссан шар айраг, дарс, хатуу ундааны сав, шилийг дахин боловсруулж, цоо шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зардлын хувьд ч, цаг хугацааны хувьд ч хэмнэлт гаргаж чадахгүй.

Харин үүний оронд бүтээлч, үр өгөөжтэй, байгальд ээлтэй санаачилгыг Bottlehood гаргаж, архи, дарс, шар айрагны шилээр төрөл бүрийн ундааны сав, шилэн аягыг үйлдвэрлэж эхэлжээ. Bottlehood-ийн технологи нь шилний дээд хэсгийг тайрч аваад, ирмэгийг нь засч янзлан өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй шилэн стакан, аягануудыг үйлдвэрлэдэг байна. Дуртай шар айраг, хатуу ундаандаа үнэнч гэдгээ илтгэхийг хүсдэг хүн бүр эдгээр цуглуулгыг ихэд сонирхон худалдан авч байгаа гэнэ. Дахин боловсруулсан шилэн аяганууд нь үнийн хувьд 15-45 ам.долларын хооронд худалдаалагдаж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж