“Bing” хайлтын системийг сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Bing” хайлтын системийг сайжруулжээ

Microsoft компани Bing хайлтын системдээ хэд хэдэн сайжруулалт хийснээ зарлалаа. Үүний дотор нислэгийн цагийн хуваарийн хайлтын системийг сайжруулснаа онцолж, ‘Autosuggest Flight Prices’ гэсэн цоо шинэ нэрийг өгсөн байна.

Хэрэв хэрэглэгчид тодорхой нэг газар луу зорчихоор нислэгийн тийз хайж байгаа бол тухайн газартай холбоотой нислэгийн хуваарийн илэрцүүдийг автоматаар цуваа байдлаар илрүүлэн харуулах юм. Түүнчлэн ойрын гурван сарын хугацааны нислэгийн хуваарийн илэрцүүдийг хамгийн хямд, хамгийн үнэтэй гэх мэтээр ангилан харуулах нь уг хайлтын системийн хамгийн чухалчлах онцлог болжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж