Улсын заан Д.Рагчаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Улсын заан Д.Рагчаа түрүүллээ

МАН-ын 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд улсын арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Б.Соронзонболд, улсын харцага А.Пүрэвжав, Д.Баасандорж нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын заан Д.Рагчаа түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага А.Бямбажав, аймгийн арслан С.Батсуурь нар үлдсэн бол дунд шөвөгт улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Д.Баасандорж, С.Мөнхбат, аймгийн арслан Б.Сангисүрэн нар шалгарч үлдэв.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж