601 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

601 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Мэдээлэл, шуурхай удирдлагын 103 тоот утсанд энэ сарын 27-ноос 28-ны өдрийн 08.30 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн иргэд, байгууллагаас эмнэлгийн яаралтай тусламжийн 2854 дуудлага иржээ. Яаралтай түргэн тусламжийн баг ирсэн дуудлагын 601-д нь очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 85, осол гэмтлийн 56 дуудлага ирсэн бөгөөд  44 дуудлагад зөвлөгөө өгчээ. Мөн архидан согтуурсантай холбоотой 14, гудамжинд согтуу яваа тухай 11 дуудлага тус тус ирсэн байна.
 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж