Хятадын хүн ам 1.341 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хятадын хүн ам 1.341 саяд хүрчээ

2010 оны эцсийн байдлаар Хятадын хүн ам 1.341 саяд хүрсэн тухай Үндэсний хүн амын статистикийн газраас хоёрдугаар сарын 28-нд мэдээлсэн байна. Хятад улсын хүн ам 2009 онд 1.335 сая харин 2008 онд 1.328 сая байжээ. Тус улсын зургаа дахь удаагийн үндэсний хүн амын тооллогын эцэслэсэн дүнг дөрөвдүгээр сард гаргах юм байна.

Урьдчилсан тооллогын дүнг 2009 оны байдалтай харьцуулбал тариачин хүн ам 5.4%-аар, хөдөөнөөс хотод шилжин ирж ажиллагсад 5.5%-аар тус тус өссөн байна. Харин амьжиргааны түвшингээс доогуур буюу ядуурлын түвшинд буй хүн амыг 2009 онтой харьцуулбал 9.09 саяаар буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж