Чөлөөтийнхөн “Тахтийн цом”-д зодоглолоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн “Тахтийн цом”-д зодоглолоо

Туркийн Стамбул хотноо энэ сарын дундуур Ясар Догугийн нэрэмжит “Алтан гран-при” тэмцээнд зодоглосон Монголын чөлөөт бөхийн тамирчид тэндээсээ шууд Ираныг зорьж, Киш арал дээр болсон “Тахтийн цом”-ын тэмцээнд оролцлоо. Энэ сарын 25-27-нд болсон тус тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг-ын жинд аваргуудаа тодруулсан бөгөөд манай улсаас 55 кг-д ОУХМ Г.Амархүү, Т.Даваахуяг, Д.Цогтбаатар, 60 кг-д ОУХМ Г.Мандахнаран, СМ Б.Нэмэхбаяр, ОУХМ Э.Ням-Очир, 66 кг-д СМ Б.Анхбаяр, ОУХМ П.Өнөрбат, 74 кг-д ОУХМ М.Мэндсайхан, 84 кг-ын жинд СМ П.Өсөхбаяр нарын бөхчүүд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор оролцсоноос 55 кг-ын жинд Д.Цогтбаатар, 66 кг-д П.Өнөрбат нар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд зохион байгуулагч орон болох Ираны баг тамирчид 69 оноогоор багийн дүнгээр тэргүүлсэн бол Монголын баг тамирчид 21 оноогоор тавдугаар байрт бичигдлээ.

Дашрамд дурдахад, өмнө нь тус тэмцээнээс Ч.Батбадрал, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нар аваргын алтан медаль хүртэж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж