Л.Армстронгийн “Tour de France”-ын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Л.Армстронгийн “Tour de France”-ын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Мэргэжлийн дугуйн спортын “Tour de France” уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронг энэ жилийн уралдаанд оролцох бэлтгэлээ базаахаар Францад зохиогдож буй “Circiut de l Sarthe” уралдаанд өрсөлдөж байсан ч гэдэсний халдварт өвчин тусч, биеийн байдлын улмаас тэмцээнийг орхижээ. Өдгөө 38 настай АНУ-ын тамирчин тэрбээр тус тэмцээний дөрвөн гарааны эхнийхэд нь оролцож, 24-рт барианд орсон юм. Түүний харьяалагдаж буй “RadioShack” багаас таван тамирчин гэдэсний өвчнөөр өвчилсөн бөгөөд Армстронг АНУ-руу буцаж, биеэ эмчлүүлэх талаар багийн удирдлага мэдэгдсэн байна.
Лэнс Армстронг долдугаар сарын 3-нд эхлэх “Tour de France” уралдааны өмнө тавдугаар сард болох “Tour of California” уралдаанд оролцож, дараа нь Европын “Dauphine Libere” эсвэл “Tour of Switzerland” уралдааны аль нэгэнд  нь оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэрбээр 2005 онд “Tour de France”-д долоо дахиа түрүүлж, түүхэн амжилтын эзэн болсны дараа хэсэг хугацаанд их спортоо орхисон бөгөөд 2009 оны нэгдүгээр сард мэргэжлийн дугуйн спортод эргэн ирэхээ зарлаж, улмаар өнгөрсөн жилийн “Tour de France”-д гуравдугаар байрт шалгарсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж