“Ачлалт 21 дарь эх” шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Ачлалт 21 дарь эх” шалгаруулна

Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Мартын 8”-ыг тохиолдуулан наймаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээс “Ачлалт 21 дарь эх”, “Хатан ээж” олон хүүхэд эх барьж авсан эх баригчдаас “Хүйн ээж” зэргийг шалгаруулан  “Өргөмжлөл” гардуулсан бөгөөд нийт 98, улс нийгэмдээ хөдөлмөр зүтгэлээ зориулж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэн олон түмний талархал хүлээсэн гэр бүлүүдээс “Тэнгэрлэг гэр бүл”-ээр 27, зах зээлийн өнөө үед  хамт олноо зөв менежментээр удирдан зохион байгуулж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдээс “Шилдэг эмэгтэй удирдагч” шалгаруулан “Болор шаахай” 30, тэргүүний эмэгтэйчүүдэд МЭХ-ны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр  тодорхой тооны эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулжээ.

Мөн энэ онд дээрх уламжлал болсон үйл ажиллагаагаа явуулах бөгөөд удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын-8-наар “Ачлалт 21 дарь эх”-ийг шалгаруулж өргөмжилнө.  

Тус зөвлөлийн гишүүн байгууллагуудаас Хилийн цэргийн анги нэгтгэлүүд, хууль хяналтын байгууллага, боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсад татвараа хугацаанд нь төлж үйл ажиллагаа хэвийн явуулахад санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж байна.

Цаашид эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн олон талт ажлуудын цар хүрээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж