Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ

Францын Турконь хотноо энэ сарын 25, 26-нд болсон эмэгтэй чөлөөт бөхийн олон улсын гран-при тэмцээнээс 63 кг-ын жинд зодоглосон СМ Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Жин Руичьюд ялагдсан байна. Тус тэмцээнд хүч үзсэн манай бусад бөхчүүдээс 48 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Турконийн олон улсын тэмцээнд барилдсан бөхчүүдээс долоо нь тэмцээнээ дуусгаад Францад бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлж байгаад мөн Франц улсын Леви хотод гуравдугаар сарын 5, 6-нд болох эмэгтэй бөхчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцоно. Харин бусад бөхчүүдийн тухайд ирэх сарын 4-6-нд Шведийн Клиппанд болох “Клиппан хатагтай” олон улсын уламжлалт тэмцээнд зодоглох ажээ.

“Гран-при Турконь 2011” тэмцээний дүн:

48 кг:

Алт: Ивона Матковская /Польш/
Мөнгө: Кларисса Чун /АНУ/
Хүрэл: Ли Сьяо Мей /БНХАУ/
Хүрэл: Анна Лукашик /Польш/

51 кг:
Алт: Сун Янань /БНХАУ/
Мөнгө: Уитни Кондор /АНУ/
Хүрэл: Ванесса Бубрием /Франц/
Хүрэл: Любовь Сальникова /ОХУ/

55 кг:
Алт: Татьяна Суарез /АНУ/
Мөнгө: Британс Лавердюр /Канад/
Хүрэл: Элен Марулис /АНУ/
Хүрэл: Ян Сенлан /БНХАУ/

59 кг:
Алт: Ху Ли /БНХАУ/
Мөнгө: Анна Половнева /ОХУ/
Хүрэл: Орли Жерлак /Франц/
Хүрэл: Тринити Плессенгер /АНУ/

63 кг:
Алт: Жин Руичью /БНХАУ/
Мөнгө: Ш.Түмэнцэцэг /Монгол/
Хүрэл: Алин Фокен /Герман/
Хүрэл: Елена Пирожкова /АНУ/

67 кг:
Алт: Ян Хун /БНХАУ/
Мөнгө: Юлия Бартновская /ОХУ/
Хүрэл: Дарима Санжеева /ОХУ/
Хүрэл: Лиза Гейер /Герман/

72 кг:
Алт: Сью Кин /БНХАУ/
Мөнгө: Наталья Воробева /ОХУ/
Хүрэл: Екатерина Букина /ОХУ/
Хүрэл: Али Бернар /АНУ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж