Цас мөсний өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Цас мөсний өдөрлөг болов

Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ТӨХК-ний хамт олон энэ сарын 19-ны амралтын өдөр Хэрлэн голын хөвөөнд “Цэнгэг агаар-Эрүүл мэнд” сэдэвт цас мөсний өдөрлөгийг зохион байгуулжээ.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх Үндэсний хөлөлбөрийг хэржүүлэх, ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг арга хэмжээний үеэр олс таталт, чаргатай буухиа, мөсний шагай, цасны регби гэсэн спортын дөрвөн төрлөөр явагдаж дүнгээ гаргав. Онооны нийлбэр дүнгээр тэргүүн байранд Турбин-Химийн цех, удаах байранд Зуухан цех, Түлш дамжуулах цех тус тус шалгарсан байна.

Тус байгууллага 600 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд өнгөрсөн онд үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойгоор урлаг, спортын олон талт үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж