Дээрэмчдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Дээрэмчдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаадын иргэдийг бүлэглэн дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Архангай аймгийн харьяат А.Цэрэннадмид, Г.Батбаяр нарт холбогдох хэргийг  тус аймгийн хяналтын прокурор Д.Цогт-Эрдэнэ  хянаад, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэн, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ. Яллагдагчаар татагдсан А.Цэрэннадмид, Г.Батбаяр нар 2008 оны наймдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын урд Тамирын голын Сангийн толгой хэмээх газрын орчим Франц улсын иргэн Винсон Агатыг бүлэглэн дээрэмдэж, 90 мянган төгрөг, Франц улсын иргэн Буй Матильдаас 60.000 төгрөг авсан, иргэн Буй Матильдыг хүчиндсэн хэрэг үйлдсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж