Ерөнхий Прокурор хэвлэлийнхэнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий Прокурор хэвлэлийнхэнтэй уулзлаа

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, Улсын Ерөнхий прокурорын газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.  Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газраас  ирэх гуравдугаар сарын эхээр төв, орон нутгийн прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ онд болон цаашид анхаарч ажиллах асуудлынхаа талаар танилцууллаа. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав ажилд томилогдсоноосоо хойшхи хугацаанд прокурорын байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн, прокурорын хяналтын ажлын бүртгэлийн системийг боловсронгуй болгох талаар Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа, “Прокурорын байгууллагаас 2011-2016 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийг баталсан, прокурорын байгууллагын боловсон хүчнийг дэвшүүлэн томилох, сэлгэн ажиллуулахад мөрдөх шинэ журмыг боловсруулж гаргасан, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж холбогдох газруудад хүргүүлсэн, цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж хэргийг мөрдөх, түүнд тавих хяналтыг боловсронгуй болгох талаар үүрэг даалгавар өгсөн, прокурорын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр  ХБНГУ, Франц зэрэг улсад прокуроруудыг сургах ажлыг амжуулсан тухайгаа өнөөдөр болсон мэдээллийн үеэр танилцуулав. Мөн олон нийтийн  анхаарал татсан мансууруулах бодистой холбоотой болон хүн худалдаалах, эдийн засгийн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгаагаа онцлон тэмдэглэв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж