Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

МАХН цэнгүүн хийлээ

Маргааш болох МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан МАХН зэрэг найман нам, 10 гаруй иргэний хөдөлгөөний  төлөөлөл сая “Чингис” зочид буудалд Эх орон-Тусгаар тогтнол сэдэвт цэнгүүн хийжээ. Цэнгүүнд ҮШН, МУНН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам зэрэг улс төрийн намуудын төлөөлөл МАН-ын түүхийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Маргааш 11.00 цагаас МАХН зэрэг улс төрийн намуудын төлөөлөл жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ажээ. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгөөд буй МАХН-ынхан ямар боловч МАН-тай зэрэгцэх ууган намын 90 жилийн ойг идэвхтэй  тэмдэглэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж