Япончууд хамгийн нимгэн смартфоныг үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Япончууд хамгийн нимгэн смартфоныг үйлдвэрлэнэ

Японы Nippon Electric Corp хамгийн нимгэн смартфоныг Google Android удирдлагын системтэй үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

 MEDIAS N-04C маркийн энэ смартфон нь ердөө 7,7мм зузаантай байх юм. Энэ смартфон нь 4 инчийн мэдрэмтгий дэлгэц, ТV оролт, 5,1мега пиксель камер болон 800 мега герцийн давтамжтай процессортой аж.

Apple iPhone хамгийн нимгэн смартфонд удаан хугацаагаар тооцогдож байсан бол LG Optimus Black /9,2 мм/ дараа нь хамгийн нимгэн смартфон болсон. Харин Samsung Galaxy S II /8,5мм/ хэсэг хугацаанд хамгийн нимгэнд тооцогдож байсан юм. Ямар смартфон MEDIAS N-04C загварын дараа хамгийн нимгэнд тооцогдох бол?

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж