Эрүүл мэндийн шинэ хуультай болно

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн шинэ хуультай болно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даасан байдалтай болгож шинэчлэх тухай хууль санаачилсан байна. Энэ чиглэлээр Герман улсад УИХ-ын гишүүн Д.Очирбат нарын нэр бүхий таван гишүүн очиж туршлага судлаад иржээ. Байнгын хорооны гишүүдийн үзэж буйгаар эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгаснаар аливаа сайд, эрх мэдэлтнүүд эрүүл мэндийн санд хүрэхээргүй болох аж.

Эрүүл мэндийн бие даасан агентлаг бий болсноор иргэнд чанартай үйлчилгээ үзүүлж байгаа эмч болон эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ худалдан авдаг болох ажээ. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын санд хуримтлал үүссэнээр эрүүл мэндийн анхан шатны бүх төрлийн тусламж үйлчилгээг үнэгүй авдаг болох тогтолцоонд шилжхээр төлөвлөсөн байна. Нөгөөтэйгүүр анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа бүх төрлийн эмэнд стандарт тогтоож өгөх бөгөөд иргэд нийтээрээ баталгаажсан эм хэрэглэдэг болоход анхаарчээ. Мөн ЭМД-аас 200 сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн зувчуулсан  гэх яриа гарсан тул энэ асуудалд байнгын хорооны зүгээс анхаарчээ. Уг асуудал нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, нотлогдоогүй баримт учир урьдчилж хэлэх боломжгүй гэдгийг байнгын хороон дарга Д.Очирбат мэдэгдлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж