![](https://news.mn/wp-content/archive2/politics/photo/2010/10/2383b27567666f5a/87e6b8cda0ed68c0big.jpg)
Эрүүл мэндийн бие даасан агентлаг бий болсноор иргэнд чанартай үйлчилгээ үзүүлж байгаа эмч болон эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ худалдан авдаг болох ажээ. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын санд хуримтлал үүссэнээр эрүүл мэндийн анхан шатны бүх төрлийн тусламж үйлчилгээг үнэгүй авдаг болох тогтолцоонд шилжхээр төлөвлөсөн байна. Нөгөөтэйгүүр анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа бүх төрлийн эмэнд стандарт тогтоож өгөх бөгөөд иргэд нийтээрээ баталгаажсан эм хэрэглэдэг болоход анхаарчээ. Мөн ЭМД-аас 200 сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн зувчуулсан гэх яриа гарсан тул энэ асуудалд байнгын хорооны зүгээс анхаарчээ. Уг асуудал нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, нотлогдоогүй баримт учир урьдчилж хэлэх боломжгүй гэдгийг байнгын хороон дарга Д.Очирбат мэдэгдлээ.