WP7-д суурилсан “HTC 7 Trophy” смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

WP7-д суурилсан “HTC 7 Trophy” смартфон

HTC компани Windows Phone 7-д суурилсан Arrive смартфоныг Sprint онлайн сүлжээ дэлгүүрээр борлуулж эхлэхээ албан ёсоор зарласан бол өөр нэгэн шинэ загварын смартфон болох HTC 7 Trophy-ийг Verizon онлайн сүлжээгээр худалдаалж эхлэхээр болжээ.

HTC компани 7 Trophy смартфоныг ирэх гуравдугаар сарын сүүлээр худалдаанд гаргах ба харин HTC Arrive-ийг гуравдугаар сарын эхээр худалдаалж эхлэхээр төлөвлөсөн байна. Дээрх хоёр гар утас нь хоёулаа CDMA сүлжээтэй юм. 2010 онд WP7-д суурилсан платформ нь CDMA сүлжээг дэмжих боломжгүй байсан тул Microsoft компани WP7 дээр суурилсан CDMA сүлжээтэй гар утсыг зах зээлд нэвтрүүлэх гээд бүтэлгүйтсэн байна.

Видеог энд дарж үзнэ үү.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж