“Барса” “Арсенал”-ыг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Барса” “Арсенал”-ыг буруутгаж байна

“Арсенал”-ын босс Арсень Венгер “Барселона”-гийн хүүхдийн академиас Ион Мигель Торал хэмээх хүүг багтаа элсүүлснээ ямар нэг зүй бус үйлдэл гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. “Барса””-гийн ерөнхийлөгч Сандро Роселл 16 настай хагас хамгаалагчийг 296 мянган фунтээр авсан нь “ёс суртахуунгүй зүйл” гэж хэлсэн аж. Харин хариуд нь Венгер “Тэр хүүг Англи гэдгийг мартаж болохгүй. Тэр Английн пасспорттой, түүний ээж Англи хүн шүү. Тиймээс бид хууль ёсны зүйл хийсэн. Олон ч тоглогчид дүрмийн дагуу л биднийг орхиж байдаг” гэжээ.

Торал энэ зун “Их буучид”-ын эгнээнд чөлөөт солилцоогоор ирсэн. “Барселона” багийн Ла Масиа залуучуудын академиас ирж, Англид хөл тавьж байгаа анхны тоглогч нь тэр биш. “Их буучид”-ын ахлагч Сеск Фабрегас тус сургуулиас Англид, тэр дундаа “Арсенал”-д ирж байсан. “Арсенал” түүнээс гадна Фран Мерида болон Игнаси Мигель нарыг багтаа авч байсан ч тэд “Будант Албион”-д идээшээгүй.
Торалыг тус багт авчирсан төлөөлөгч нь “Барса”-гийн менежер Пеп Гуардиолагийн төрсөн ах Пер Гуардиола юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж