Монголоос очсон зээрийг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Монголоос очсон зээрийг хамгаалж байна

Өнгөрсөн өвөл Монголын дорнод хил орчмын бүсээс БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Шинэ барга Баруун хошуунд  хэдэн арван мянган зээр орж иржээ.  Манжуурын Хяналт шалгалтын газар тэдгээр зээрийг хамгаалалтад авах талаар арга хэмжээ авч байгаа бөгөөд хамгийн гол нь халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлж  байгаа юм байна.

Цагаан зээр нь Хятадын төрийн хамгаалалтын хоёрдугаар зэрэглэлд багтдаг ажээ. Манжуурын Хяналт шалгалтын газрынхан 10 гаруй  км газарт зээрийн сүргийг даган тандалт хийсэн байна.  Тандалтын явцад зээрийн хорогдол гараагүй, гэмтсэн зээр байгаагүй бөгөөд малын ямар нэгэн халдварт өвчний шинж илрээгүй гэж тэд төвдөө мэдээлжээ.

Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж