Өмгөөлөгч О.Баасанхүүг буруугүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч О.Баасанхүүг буруугүй гэжээ

Насанд хүрээгүй охиноо бусдын гарт алдсан Ц.Гончигийн өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэх гомдлыг хэрэгт холбогдогч зарим хүмүүс, тэдний ар гэрийнхэн гаргаад байсан юм. Харин өчигдөр Өмгөөлөгчдийн холбоо хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс цагаадсан Д.Отгонжаргал, түүний ар гэрийнхний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй  болгож, улмаар өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөллийн эрхийг хэвээр үлдээсэн байна.  Өмгөөлөгч О.Баасанхүүд сахилгын хэрэг үүсгэх болсон үндэслэл нь хохирогч Ц.Гончигийн хүсэлтээр хэргийн талаар гэрч болон түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, үнэнийг ярих хэрэгтэй гэж хэлсэн нь ёс зүйн хувьд алдаа гэж үзэж байв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж