Зургаан жилийн мөрөөдөл үргэлжлэх нь

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Зургаан жилийн мөрөөдөл үргэлжлэх нь

Английн Премьер лигийн “Бирмингэм Сити” баг Карлингийн цомын тэмцээнд түрүүллээ. Тус тэмцээний шигшээ тоглолтод Лондонгийн алдарт “Их буучид” тэдэнтэй учраа таарсан. Алекс МакЛэйшээр удирдалдуулсан “Цэнхрүүд” тус тэмцээнд 1963 оноос хойш түрүүлээгүй байсан ч энэ удаад хүндхэн учраагаа 2:1 харьцаагаар өмнөө сөхрүүлж дөнгөсөн байна. Сүүлийн зургаан жилийн турш ганц ч цомын бараа хараагүй “Арсенал”-ыг сүүлийн мөчид Обафеми Мартинс “булшилсан”. Сэлгээгээр орж ирсэн Нигер довтлогч хожлын гоол хийж багаа аварчээ. “Ньюкасл”-ын хуучин цэрэг Мартинс эсрэг багийн хаалгач Чесни болон төвийн хамгаалагч Лорен Кошьелни нарыг хуурч, гоолдож чадсан. “Бирмингэм”-д хожигдсон “Арсенал”-аас багийн ахлагч Сеск Фабрэгас болон жигүүрийн довтлогч Тео Уолкотт нар гэмтлийн улмаас оролцоогүй. Энэ нь ч “Уэмбли”-д болсон тулаанд тэдний хүчийг сулруулсан юм.

Тоглолтын 28 дахь минутад “Бирмингэм” багийн довтлогч Никольяч Жигич мөргөж, гоолын салхийг хагалсан бол “Арсенал”-ын довтлогч Робин ван Перси нэгэн гайхамшигтай гоол хийн тэнцүүлжээ. Харамсалтай нь, уг довтолгооныхоо үеэр тэрбээр гэмтэл авсан байна.

Хэдийгээр Венгерийн шавь нар тооны харьцааг тэнцүүлж чадсан ч сүүлийн минутад Кошьелнигийн цохилт зөрж, тэр нь Мартинсын бэлэн хоол болсон. Энэ зун найман сая фунтээр ирсэн шинэ цэрэг нь мөн багийн шинэ залуу хаалгач нарын хайхрамжгүй байдлаас “Арсенал”-ын “Цомын мөрөөдөл” үргэлжлэх болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж