Рүүни шийтгүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Рүүни шийтгүүлж магадгүй

Уейн Рүүни гурван тоглолтоор шийтгүүлж магадгүй байна. Хэрэв түүнийг шийтгэх шийдвэр гарвал “Манчестер Юнайтед” улирлын хамгийн чухал үедээ ирж байгаа энэ үед гол довтлогчоо алдах болж байна. Тэд дараагийн тойрогт “Челси”, дараа нь “Ливерпуль”-тэй тоглох бөгөөд FA Cup-ын зургадугаар тойргийн тоглолт мөн тэднийг хүлээж байна. “Уиган”-тай хийсэн тоглолтын үеэр Жеймс МакКартигийн нүүрэн тус газар тохойлдсон учраас шүүгч түүнд улаан хуудас үзүүлсэн. Харин Рүүниг хөөсөн Клаттенбург буруу шийдвэр гаргасан гэж мэдээлсэн байна.

Тоглолтын дүрс бичлэгийг удаашруулан үзэхэд Рүүни МакКартиг гүйцэх гээд санамсаргүй тохойлдсон байжээ. Хэрэв Английн хөлбөмбөгийн холбоо “Улаан чөтгөрүүд”-ийн довтлогчийг шийтгэвэл тэрбээр гурван тоглолт өнжих хэрэг гарна.

Маргаашийн 18.00 цагаас өмнө түүнийг шийтгэх шийдвэр буцаагдахгүй бол тэрбээр дараагийн тойрогт “Челси”-тэй хийх тоглолт, мөн ням гаригт “Ливерпуль”-тэй хийх тоглолт, улмаар FA Cup-ын наймны нэгийн тоглолтыг өнжинө. Тэр тоглолтонд “МанЮ” “Арсенал”-тай таарах магадлал өндөр байгаа аж.

Харин болсон явдлын талаар “Уиган”-ы босс Мартинес “Хэрэв давталт бичлэгийг үзсэн бол тэр манай тоглогчийн нүүр рүү яах аргагүй цохисон. Маргаангүй улаан хуудас. Ямар азаар тоглогч маань тоглолтыг үргэлжлүүлж чадсан юм” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж