Хятадын нохдод хориг тавьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хятадын нохдод хориг тавьж эхлэв

Хятадын томоохон хотуудад иргэд нохой тэжээх нь түгээмэл үзэгдэл болсноос хятадын засаг захиргаа зарим нэг хатуу арга хэмжээ авах болжээ. Урьд өмнө нь “нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлого барьдаг байсан хятадууд одоо “ нэг гэр бүл-нэг л нохой” гэсэн бодлого хэрэгжүүлэх болж байна.

Тухайлбал Шанхай хотод ийм журам гарч байгаа бөгөөд тус хотын захиргаанаас 600 мянга гаруй бүртгэгдээгүй буюу золбин ноход байна гэсэн тооцооо гаргажээ. Энэ журам тус хотын хууль тогтоогчдын дунд олон жилээр халуун маргааны сэдэв болсоор ирсэн юм байна. Гэвч өнгөрсөн жил Шанхайн 140 мянга орчим иргэн золбин нохойд хазуулсан гэж цагдаагийн газарт гомдол гаргасан тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. Шанхайд золбин нохдын тоо  эзэнтэй буюу бичиг баримттай нохдынхоос дөрөв дахин олон байгаа нь ч мөн нөлөөлж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ шинэ журмаар бол “довтлогч ноход” буюу тулааны зорилгоор ашигладаг зарим нохдыг тэжээхийг хориглож байгаа аж. Ийм нохдын дотор англи булл-дог орж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж