Социалист гэх нэр оюутнуудад таалагдсангүй

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Социалист гэх нэр оюутнуудад таалагдсангүй

Одоогоос  13 жилийн өмнө байгуулагдсан Монголын ардчилсан социалист оюутны  холбооныхон /МАСОХ/ тавдугаар их хурлаараа холбооны нэр, таних тэмдэгээ шинэчилжээ.Тус  холбооныхон төрийн ордонд 21 аймаг, есөн дүүргийн 801 төлөөллөөс бүрдсэн их хурлаа хийж холбоогоо “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбоо болгон өөрчилсөн байна. Учир нь ардчилсан нийгэмд социалист гэдэг нэр нь тохиромжгүй  гэж үзжээ. Мөн Монгол ардын намын шинэчлэлтэй ч холбон тайлбарлаж байв. Түүнчлэн холбооны эрхэм зорилго, дүрэмдээ өөрчлөлт оруулсан аж. Тус холбооныхон эрдэм мэдлэг, гэр бүл, үндэсний эрх ашиг, хэл соёл, даян дэлхийн энх тайвныг үнэт зүйлээ болгосон байна. Цаашдаа оюутнуудын дуу хоолойг төрийн өндөрлөгүүдэд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж