Жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Төв аймгийн Архуст суманд жил гаруйн өмнө найман сартай жирэмсэн эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөн, худагт  булсан хэрэг  гарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сураггүй болоод байсан талийгаачийн цогцсыг худгаас олсноор  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутан тодорхой болсон юм. Цогцос 2009 оны наймдугаар сарын 19-нд сураггүй болсон Ц гэх эмэгтэйнх  болох нь тогтоогдож, уг хэргийн сэжигтнээр талийгаачийн хэвлийд байсан хүүхдийн эцэг  Ө.Мэндбаярыг тооцон мөрдөн байцаах ажиллагаа хийсэн юм. Хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн Прокурорын газарт саяхан  шилжүүлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж