Тайвань Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Тайвань Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байна

Тайвань Хятад улсаас авдаг хөрөнгө оруулалтын хэмжээн дээр хязгаарлалт тогтоохоо зогсоолоо. Ингэснээр Тайваний технологийн салбарт жинтэй хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой юм. Тайвань улсын Санхүү, эдийн засгийн яамнаас Хятадын хөрөнгө оруулагчдад тус улсын технологийн салбарын компаниудын хувьцаанаас 10 хүртэлх хувийг эзэмших боломжийг олгох тухай саналыг гаргажээ. Харин хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах тохиолдолд 50%-ийн хувьцааг хөрөнгө оруулагч буюу Хятадын тал эзэмших эрхтэй юм.

Тайвань улс зах зээлд тэргүүлэгч байр сууриа өрсөлдөгч талдаа алдахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ. 2009 онд Тайваньд Хятадын хөрөнгө оруулалттай 100 гаруй томоохон үйлдвэр, аж ахуй нэгж үүд хаалгаа нээсэн байна. Гэхдээ тэдгээр компаниудын дотроос технологийн салбарт тооцогдох нь маш цөөхөн байсан бөгөөд дийлэнх нь автомашин, хуванцар эдлэлийн үйлдвэрүүд байжээ. Тайвань өөрийн чип болон шингэн кристал дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тул эдгээр чиглэлд голлон анхаарч, хамгаалах бодлого баримтлах ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж