5162 өрхийг зээл тусламжаар малжуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

5162 өрхийг зээл тусламжаар малжуулжээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зуд, гамшгийн улмаас улсын хэмжээнд огт малгүй болсон 5162 өрхийг улсын төсөв, гадаад, дотоодын зээл тусламж, хандиваар 144.6 мянган толгой малаар малжуулах ажлыг зохион байгуулсан байна. Мөн  өнгөрсөн оны намар малчид, аж ахуйн нэгжид бага оврын трактор, өвс хаман боогчийг хөнгөлттэй нөхцөлөөр олгож, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласны үр дүнд 1.1 сая тонн хадлан, 38.5 мянган тоннн таримал тэжээл бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлснээр өвөл, хаврын хатуу цагийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж