“Эмчийн хүүхэд бие муу”

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Эмчийн хүүхэд бие муу”

УИХ-ын гишүүн Д.Очирбат, П.Алтангэрэл нар 25 дугаар суваг телевизийн “Bon appetit” нэвтрүүлэгт хамт орж, тус тусдаа хоол хийсэн. Мэдээж тэд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо олдож байгаа  агшин бүрийг овжин ашиглаж, өөрийгөө рекламдаад авдаг. Энэ удаа хоёр гишүүн улс төр ярихаасаа илүүтэй хийж байгаа хоолоороо өрсөлдлөө. Очирбат гишүүн уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчийн мэргэжил эзэмшсэн хүн гэнэ. Харин  П.Алтангэрэл гишүүн нэвтрүүлгийн эхэнд “багшийн хүүхэд сурлага муутай, эмчийн хүүхэд бие муутай. Би харин эмчийн хүүхэд биш болохоор бие сайтай” хэмээн өрсөлдөгчөө чимхээд амжина лээ. Түүний хийсэн жигнэсэн байцаатай хоол ч тав гурван үг солих хооронд болж, онц гойд нарийн жор, элдэв амтлагч хэрэглээгүй. Харин Д.Очирбат гишүүн түүний хоолыг “амархан хоол байна” хэмээн голоод “би чамд ээжийг чинь санагдуулсан битүү гурилтай хоол хийж өгнө өө” гэж хариу барьсан. Мөн байцаа нь гэдэс дотрыг цэвэрлэдэг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг хэмээн өрсөлдөгч гишүүндээ давхар зөвөлгөө өгнө лээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж